ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД АЙМГИЙН НААДМУУДАД ХЭРХЭН ЗОДОГЛОВ

2017-07-14  

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан таавар, таамаг эвдсэн дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. Энэ жилийн аймгуудын наадамд чөлөөт бөхийн тамирчдаас хэн хэн цолоо ахиулж баталсаныг хүргэе.

Завхан аймгийн баяр наадамд Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох түрүүлж аймгийн арслан болжээ. Түүний хувьд нэг хэсэг “Алдар” спорт хорооны нэрийн өмнөөс чөлөөт бөхөөр барилддаг байсан билээ. Завхан аймгийн үзүүр бөхөөр Ургамал сумын харьяат, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт, аймгийн заан Пүрвээгийн Өсөхбаатар тодорч заан, Яруу сумын харьяат, энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл зургаа давж харцага цол хүртэв.

Түүнчлэн 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, спортын мастер Энхтөрийн Мөнхбаатар аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан болжээ. Өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит ОУТ-ий аварга, “Аварга” БТДС-ийн тамирчин, спортын мастер Болдбаатарын Одсүрэн Дундговь аймгийнхаа баяр наадамд зургаа давж, харцага цол хүртэв.

Мөн “Парис-2017” ДАШТ-д зодоглох ОУХМ Өлзийсайханы Батзул Орхон аймгийнхаа баяр наадамд зургаа давж, харцага цолоо хоёр дахиа баталсан юм. Тэрбээр ирэх намраас эхлэн заал танхимын барилдаануудад аймгийн харцага цолтнуудыг манлайлан барилдана.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОООМОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?