ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД Ц.ЧИНБАТЫН ГАРЬД ХЭЭР ТҮРҮҮЛЭВ

2017-07-14  

 Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжсэн билээ. Уяачдын наадмын үеэр урлагийн тоглолтууд, гурван ангиллын эрлийз морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан болов.

 Эрлийз  дээд насны  хурдан морьдын уралдаанд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар морь худлав. Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь  тус тус хурдалжээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?