МАДРИДЫН ДЭВЖЭЭНЭЭС П.ОРХОН АЛТ, Г.ОТГОНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-07-17  

Бөхийн чөлөөт барилдааны Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан явагдлаа. Мадридын дэвжээнд энэ өдөр 63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис ПортерМаллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медаль хүртсэн юм.

Тэрбээр 2017 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ оролцож бүгдэд нь түрүүлсэн гайхалтай амжилт үзүүлээд байна. Түүнийг сар орчмын дараа Францад эхлэх насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Энэ өдөр насанд хүрэгчдийн энэ оны улсын аварга залуу мастер Г.Отгонжаргал барилдаж 53 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртэж буй анхны медаль нь юм. Та бүхэнд тэмцээний медальтнуудыг танилцуулья 

48 кг:

1. Анжелинка Ветошкина (ОХУ)

2. Миглена Селишка

3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)

53 кг:

1. Жессика Макдональд

2. Жасмин Миан (хоёул Канад)

3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)

55 кг:

1. Бекка Лезерс (АНУ)

2. Мария Гурова (ОХУ)

3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)

58 кг:

1. Марва Амри (Тунис)

2. Мишель Фаззари (Канад)

3. Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)

60 кг:

1. Любовь Овчарова (ОХУ)

2. Анастасия Григорьева (Латви)

3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)

63 кг:

1. Пүрэвдоржийн Орхон (Монгол)

2. Тайбе Юсейн (Болгар)

3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)

69 кг:

1. Тамыра Менсах (АНУ)

2. Галина Булатова (ОХУ)

3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)

75 кг:

1. Мае Эпп (Эстони)

2. Виктория Франсис (АНУ)

3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?