БИШКЕКИЙН ТАТАМИГААС О.ХАНГАЛ АЛТ, Б.БАТБОЛД, М.ДАВААСҮРЭН НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-07-17  

Жудо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас 13 залуу тамирчин оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн байна. Тэмцээний 55кг-ын жинд И.Ядамсүрэн, 60кг-ын жинд энэ оны улсын аварга Ж.Амарболд нар медалийн төлөөх барилдаанд ялагдаж тавдугаар байрт шалгарсан байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Батболд мөнгөн медаль хүртсэн . Тэрээр Узбекистан, Кыргызстан, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж аваргын төлөө Узбекистаны Мусо Собировт ялагдснаар мөнгөн медаль хүртсэн . Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-д насанд хүрэгчдийн улсын аварга шалдгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Хангал алтан медаль хүртсэн. Тэрээр эхний даваанд Японы Кайки Ямашитаг нэмэлт цагт цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Тайваний Лин Чан Кенийг 2:38 минутад иппон буулгасан байна. Улмаар хагас шигшээд Узбекистаны Артем Багдасаровыг 2:30 минутад цэвэр ялжээ. Аваргын төлөөх барилдаанд Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээгээр хожиж тивдээ түрүүлсэн юм. Энэ жинд М.Цэцэнцэнгэл өрсөлдөж хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Артём Багдасаровыг хоёр вазаригаар хожиж шагналын тавцанд гарлаа. Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ М.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин Энэтхэг, Казахстаны жүдочдыг ялаад аваргын төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Хан Хи Жүд цэвэр ялагдсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?