МИЧУ ЗОДОГ ТАЙЛЛАА

2017-07-18  

 Испани довтлогч Мичу 31 насандаа зодог тайллаа. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа 2003 онд Испаний “Селта” клубийн “Б” багаас эхэлж анхны улиралдаа 100 тоглолтод оролцож 13 гоол оруулж байсан юм.

Мичу 2012 онд  Прьемер лигид хөл тавьж Уэлсийн “Суонси” клубэд 2 сая еврогоор ирж 3 жилийн гэрээг байгуулж байсан.   Англид газардсан залуу эхний тоглолтондоо л гялалзаж “Күинс парк рейнжерс”-ын эсрэг хоёр гоол оруулж байсан  юм. Улмаар энэ улиралдаа 18 гоол оруулж багийнхаа мэргэн буучаар шалгарсан.

2014 онд Мичу “Наполи” клубруу зээллэгээр явсан ч бэртэл гэмтлийн улмаас төдийлөн амжилттай тоглож чадалгүй “Овейдо” клубийг зорьсон юм. Тэрээр өнгөрсөн улиралд 27 тоглолтод оролцож нэг гоол оруулсан. Замналынхаа турш Мичу албан ёсны 348 тоглолтод оролцож 83 удаа гоолдож байсан юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?