ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ЕАШТ ЭХЭЛЛЭЭ

2017-07-18  

Энэ сарын 17-ы өдөр Голланд улсад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгарууах тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний тоглолт “А” хэсэгт багтсан Голланд болон Норвегийн багуудын хооронд явагдаж талбайн эзэн орон “Улбар шарууд” довтлогч ван де Сэндэний 66 дах минутанд оруулсан гоолын ачаар хожил байгуулсан байна. Энэ хэсгийн нөгөө тоглолт Дани болон Белгийн бүсгүйчүүдийн хооронд явагдаж Саннэ Тролсгадын 6 дах минутанд оруулсан гоолоор хожил байгуулж тэмцээнийг ялалтаар эхлүүлсэн байна.

Мөн “Б” хэсэгт багтсан Орос болон Италийн багуудын багуудын тоглолт өрсөлдөөнтэй явагдаж манай хойд хөршийн бүсгүйчүүд 2:1-ээр ялж тэмцээний эхний оноогоо халаасласан юм. Тоглолтын эхний гоолыг 9 дэх минутанд Оросын багийн 15 номер Данилова алсын цохилтоос оруулсан бол, 26 дах минутанд Морозова булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Хүнд байдалд орсон Италчууд олон довтолгоо өрнүүлж энэ нь хоёрдугаар үеийн 88 дах үр дүнгээ өгч Мауро гоолдсоноор тоглолт өндөрлөсөн юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?