ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БЭЛТГЭЛИЙН ШИНЭ ЗААЛТАЙ БОЛЛОО

2017-07-18  

МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюушийн санаачилагаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалыг ойролцоогоор 85 орчим сая төгрөгийн өртөгөөр хоёр сарын турш засаж янзлаж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Нээлтийн ёслолд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болох Ж.Түмэн-Аюуш, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болд, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, БТСГ-ын төрийн захиргаа, санхүү, удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Монголын мастеруудын бие тамир, спортын хорооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг болон “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ахмад дасгалжуулагч, дэд профессор, олон улсын шүүгч Г.Баясгалан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тэргүүтэй хүмүүс оролцов.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?