ЖО ХАРТ УЭСТХЭМД НЭГДЛЭЭ

2017-07-19  

 Английн шигшээ баг болон “Манчестер сити” клубийн хаалгагч Жо Харт “Уэстхэм” багт нэг улирлын турш зээллэгээр тоглохоор боллоо. Тэрээр улиралд 4.5 сая фаундын цалин авахаар тохиролцоонд хүрсэн байна. Жо Харт шинэ клубийнхээ талаар “Энэ клубийн тоглолтын арга барил надад их таалагддаг. Уэстхэм бол арвин түүхтэй баг. Би тэдний нэг хэсэг болсондоо сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн байна.

Өнөө жил 30 настай Англи хаалгагч өнгрсөн улиралд “Торино” клубийн бүрэлдэхүүнд 36 тоглолтонд оролцож 5 удаа хаалгаа “хуурай манасан” юм. Тэрээр өнгөрсөн улиралд Италийн “Торино” багт мөн зээллэгээр тоглож 36 тоглолтод оролцож таван удаа “хаалгаа хуурай” манасан юм. Жо Харт “Манчестер сити” багийн хамт Премьер лигийн цомыг хоёр удаа өргөж үзсэний хажуугаар лигийн "Алтан Бээлий" шагналыг хамгийн олон буюу дөрвөн удаа хүртэж байжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?