ТҮЙМРИЙН ГОЛОМТОНД АЖИЛЛАЖ БУЙ 150 ГАРУЙ ХҮНД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-07-19  

Улсын онцгой комиссоос энэ сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.  Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Улсын онцгой комиссосс өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.

07 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн мэдээ

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна.

Түймэр гарч буй 3 отог байна. Нэгдүгээр отогт 100 гаруй хүн ажиллаж байгаа. Түймэрт яваагүй үлдсэн 8 хүнд үзлэг хийсэн. Тус отогт нийт 20 гаруй хоног ажиллаж байгаа ойн байцаагч ажиллаж байгаа бөгөөд даралт ихэссэн зовиуртай. 

Хоёрдугаар отогт 600 гаруй хүн ажиллаж байна. Түймэрт явалгүй үлдсэн байсан 37 хүнд үзлэг хийсэн. Тус отогт сайн дураар ажиллаж буй иргэд, онцгой байдлын штаб ажиллаж байна. Үзлэг хийсэн 37 хүнд толгой өвдөх, гүйлгэх зовиуртай. Тогооч өөрийн болгоомжгүйгээс хоол асгаж, хөлөө түлсэн бөгөөд шархыг цэвэрлэж, тусламж үзүүлсэн. Сайн дурын иргэп дунд хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн байсныг үзлэгт хамруулж, гэрт нь буцаасан байна.

Гуравдугаар отогт 50 гаруй хүн ажиллаж байна. Түймрийн байдал цурамд орсон, цурмыг манаж ажиллаж байна. Түймрийн голомт руу яваагүй 5 хүнд үзлэг хийсэн.

Үзлэг хийсэн нийт хүний дийлэнхэд тойлгой өвдөх шинж тэмлэг илэрч байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагийн мэдээ

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 эмч, 2 сувилагч, Батсүмбэр сумын 1 эмч, 1 сувилагч нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цагаан нуга” зусланд байрлаж буй эмнэлгийн цэгт ажиллаж байна. Нийт 150 хүнд үзлэг хийснээс 83 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж /хөлийн холгосон шархыг цэвэрлэх, хорлогын тусламж/ үзүүлсэн. Тусламж үзүүлсэн дийлэнх хүний нүд аргасан зовиуртай. Хиймэл нулимс хэрэглэж байгаа бөгөөд нөөц дууссан тул аймгийн ЭМГ-аас нэмэлтээр татаж авч байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мэдээ /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2 шуурхай бүлгийг 17-ны өдөр томилж, ажиллуулсан.

“Цагаан нуга” чиглэлд явсан баг нийт 120 хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр угаарталд орсон, даралт ихэссэн зовиуртай, одоогоор гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Сайн дураар ажиллахаар ирсэн иргэдийг Улаанбаатар хот руу буцаасан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллаж үлдсэн. “Хөх чулуут” газарт томилогдож, 50 гаруй хүнд үзлэг хийхээр явж байна.

“Мандал” сумын чиглэлд явсан шуурхай баг Цүнхэл тосгоны хүн эмнэлгийг түшиглэн тусламж үзүүлсэн. Одоогоор хүзүүндээ хатигтай, нурууны архаг өвдөлт мэдэрсэн онцгой байдлын албан хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна. Тус бүсэд 5 газар гал гарсан байна. Нар гарч халах тохиолдолд хуурайшилт нэмэгдэн, хяналтаас гарах магадлал өндөр. Онцгой байдлын 124 дүгээр зэвсэгт хүчин болон иргэд бүхий 80 гаруй хүн ажиллаж байна. Ууланд эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдэн албан хаагч байна. Олон хоног ажиллаж яварснаас хатиг гарах зовиур дийлэнх байна. Эмнэлгийн байрыг түшиглэг жижиг мэс ажилбар, эмчилгээ хийхээр төлөвлөж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?