ШООВДОРЫН ДАРХАНБАТ АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН БОЛЛОО

2017-07-19  

Өмнөговь аймгийн баяр наадам энэ сарын 17, 18-ний өдрүүдэд Даланзадгад хотод явагдаж өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Т. Энхтуяа, Б.Сумъяа, Ц.Одбаяр, аймгийн хурц арслан Т. Энхтайван, Б.Мижидсүрэн нараар ахлуулсан 256 бөх зодоглосоноос Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат улсын начин Балын Шоовдорын хүү аймгийн арслан Дарханбат найм даван түрүүлж "хурц" чимэг хүртсэн байна. Харин Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат аймгийн харцага Ц. Анхбаяр үзүүр булааж аймгийн заан цол хүртсэн юм. Бөхийн барилдааны их шөвөгт Хүрмэн сумын харъяат сумын заан Г. Энх-Эрдэнэ, Ханбогд сумын харъяат сумын заан Х. Даваадорж нар шалгарч шинээр аймийн харцага цол хүртсэн байна. Мөн Баян-овоо сумын харьяат сумын заан Ц. Ганзориг, Хүрмэн сумын заан Б. Тэнгис, Гурвантэс сумын харьяат сумын заан Б. Заандорж тав давж аймгийн начин цол авсан юм. Энэ жилийн Өмнөговь аймаг баяр наадмаа хаалттай хийж гадны бөхчүүдийг барилдуулсангүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?