ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, СЭРГЭЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-07-19  

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл багтдаг. Уг ажлын хэсгээс эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж эмнэлэг, сувилал, эмийн сан, ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйлчилгээ эрхлэх байгууллагад тусгай зөвшөөрөл олгодог юм.

Өнөөдөр Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, сэргээх талаар хэлэлцлээ. Мөн цаашид тусгай зөвшөөрөл олгохдоо тавигдах шаардлагыг өндөрсгөх, байршлыг оновтой болгох талаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?