МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАГ ТАЙЛАНДТАЙ ОНОО ХУВААЛАА

2017-07-20  

Монголын залуучуудын шигшээ баг “2018 оны 23 хүртлэх насны АШТ”-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцож байна. Манай баг эхний тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч Тайландын багтай хийж 1:1-ээр тэнцэж эхний оноогоо авлаа. Манай баг тоглолтын эхнэээс хамгаалж тоглож байсан ч 17 дахь минутад талбайн эздээс 10 дугаартай хагас хамгаалагч Чайяарат Буран гоолдож тооны харьцааг нээв.

Эхний хагас 1:0-ээр өндөрлөсөн учраас манай баг шийдвэрлэх үед урагш довтолж гоол оруулах даалгавартай тулсан. Улмаар ахлах дасгалжуулагч Майкл Вайсс довтолгооны сэлгээ хийж, Т.Мөнхсүлд, П.Энхбилэг нарыг талбайд оруулсан юм. Энэ сэлгээ ч үр ашигаа өгч Т.Мөнхсүлд багтаа торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авч ирснийг шигшээ багийн 10 дугаартай хагас хамгаалагч М.Төгөлдөр амжилттай гүйцэтгэж, 89 дэх минутад тоог тэнцүүлсэн.

Манай залуус үлдсэн хугацаанд 1:1 гэдэг үр дүнг хадгалаж чадсанаар “H” хэсгийн хамгийн хүчтэй баг болох Тайландаас оноо салгасан. Залуучуудын шигшээ баг дараагийн тоглолтоо 21-ний өдөр Индонезийн эсрэг хийх юм. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Малайзын баг Индонезыг 3:0-ээр хожсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?