ХАКУХО ХАМГИЙН ОЛОН ЯЛСАН РЕКОРДТОЙ ТЭНЦЛЭЭ

2017-07-21  

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё энэ сарын 9-нд эхэлсэн.Башёгийн дундаас аварга Какүрюү М.Ананд, Кисеносато нар бэртлийн улмаас өнжсөн. Энэ нь боломжийг Хакухо М.Даваажаргал амжилттай ашиглаж 12 өдрийн дараах байдлаар тэмцээнийг ганцаараа тэргүүлж байна. Тэрээр өнөөдөр нутаг нэгт Тамаваши Мөнх-Оргилыг давж мэргэжлийн сумод 1047 ялалтаа байгуулснаар озеки Кайогийн дээд амжилттай зэрэгцэж байгаа юм. Хакухо тэмцээний 13 дах өдөр Такаяасутай барилдах бөгөөд ялбал дээд амжилт тогтоох юм. Энэ талаар аварга “Озекигийн амжилттай зэрэгцэн ирсэндээ баяртай байна. Юу мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Өнгөрсөн хагас жилийн турш би бэртэл гэмтэл болон бас бус зүйлийг даван туулсан минь энэ мундаг рекордыг амжилттай гүйцэхэд тус болсон гэж бодож байна. Маргааш энэ рекордыг шинэчлэн тогтоохыг хүсч байна” гэж хэлсэн байна. Энэ сарын тэмцээнийг Хакухо 11 даваатай тэргүүлж байгаа бол Аояама 10 даваатай удаалж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?