“ДЭЛХИЙН ТОГЛОЛТ-2017” ИХ НААДАМ ЭНЭ САРЫН 20-30-НД БОЛНО

2017-07-21  

Польшийн Вроцлав хотод олимпийн бус төрлийн олимп хэмээн нэрлэгддэг “Дэлхийн тоглолт-2017” их наадам энэ сарын 20-30-нд болно. Арав дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн  Монголын баг тамирчид оролцоно.

Тус наадамд сүмо, жиүжицү, аэробик гимнастикийн төрөлд өрсөлдөх Монголын багийн нийт 22 хүний замын зардал, хувцас гээд 60 сая төгрөгийг зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм. “Дэлхийн тоглолт”-д 120 гаруй орны 10 мянган гаруй тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөх гэж байна. Сонирхуулахад дөрвөн жил тутамд болдог тус наадмын ес дэх удаагийнх нь 2013 онд Колумб улсад болоход манай улс сүмо бөхийн төрөлд нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж байв.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?