БУДАПЕШТЫГ ЗОРИХ ТАМИРЧДЫН НЭРС ТОДОРЛОО

2017-07-21  

 Ирэх сард Унгарын Будапешт хотноо зохиогдох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 тамирчин хүч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байна.
Будапештыг зорих  Монгол Улсын шигшээ багт
Эрэгтэй

    60 кг: Ганбатын Болдбаатар
    60кг Дашдаваагийн Амартүвшин
    66 кг: Ганболдын Хэрлэн
    73 кг: Ганбаатарын Одбаяр
    81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
    90 кг: Гантулгын Алтанбагана
    -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
    +100 кг: Найдангийн Түвшинбаяр
    +100 кг:Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

    48 кг: Мөнхбатын Уранцэцэг
    52 кг: Чинтогтохын Аззаяа
    52кг: Бишрэлтийн Хорлоодой
    57 кг: Доржсүрэнгийн Сумъяа
    57кг: Лхагватогоогийн Энхрийлэн
    63 кг: Болдын Ганхайч
    63кг Балдоржийн Мөнгөнчимэг
    70 кг: Батбаатарын Хулан
    +78 кг: Баттулгын Мөнхтуяа нар багтсан байна.

Холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо.

Холимог багийн төрөл нь эмэгтэй 57кг, -70кг, +70кг, эрэгтэй 73кг, 90кг, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдаж туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг  анх удаагаа сонгогдсон байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?