“ДАЙ” ЁКОЗУНО ХАКУХО 39 УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-07-24  

Японы мэргэжлийн сумогийн долоодугаар сарын тэмцээн Нагоя хотод 15 өдрийн турш үргэлжилж Ням гарагт өндөрлөлөө. Башед Их аварга Хакухо М.Даваажаргал 14 даваа нэг унаатайгаар 39 дэх түрүүгээ хүртсэн юм. Хакухо түрүүлэхдээ 1050 дах ялалтаа байгуулж мэргэжлийн сүмод нэгэн шинэ дээд амжилтыг тогтоосон. Энэ удаагийн башед монголын өөр нэг ёкокуна Харумафүжи Д.Баямбадорж 11 даваатай тэмцээнийг өндөрлүүлсэн бол ёкозуна М.Ананд бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Нагоя башед Монголын бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил долоон даваа найман унаатай, Чиёошома Мөнхсайхан таван даваа арван унаатай, Таканоива Баасандорж зургаан даваа есөн унаатай, Ичиножо Ичинноров долоон даваа найман унаатай, Араваши Дөлгөөн найман даваа долоон унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?