МОНГОЛЫН ШИГШЭЭ ХЭСЭГТЭЭ “СҮҮЛ МУШГИЛАА”

2017-07-24  

Өмнөд хөршид ирэх онд зохиогдох 23 хүртэлх насны хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Монголын баг хийлээ. Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын багтай хийсэн юм. Зөвхөн хожсон тохиолдолд хэсгээс гарах даалгавартай талбайд гарсан манай залуус илүү санаачлагатай тоглож, олон аюултай довтолгоон өрнүүлсэн ч эхний үе тэнцээгээр өндөрлөсөн.

Шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд Монголын баг хамгаалалтандаа алдаа гаргаж Малайзын 12 дугаартай тоглогч амжилттай довтолж эхний гоолыг оруулсан. Үүний дараа 57 дох минутанд баруун жигүүрийн хамгаалагч Б.Ууганбат хоёр дах шар картаа авч талбайг чөлөөлснөөр манай баг хүнд байдалд орсон. Улмаар Малайзын багийн тоглолт сэргэж 86 дах минутанд нэмж гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн. Ийнхүү Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ багийн залуус нэг оноотойгоор хэсэгтээ “хомоол хамлаа”. Тэд хэсгийн эхний тоглолтондоо талбайн эзэн Тайландтай оноо хуваасан бол хоёрдох тоглолтоо Индонезийн багтай хийж 7:0-ээр хожигдсон.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?