UB GARUDA АНХ УДААГАА ИХ ДУУЛГАД ХҮЧ ҮЗНЭ

2017-07-24  

Саяхан олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны 2 дахь Их дуулгын тэмцээн /FIBA 3х3 World Tour/ энэ амралтын өдрүүдэд Японы Уцуномияа хотноо дэлхийн шилдэг 10 багийн хооронд болох юм. Энэхүү дэлхийн их дуулгын тэмцээнд манай улсаас анх удаагаа Д.Дэлгэрням Э.Дөлгөөн Э.Цэрэнбаатар Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн “Ulaanbaatar Garuda” баг өрсөлдөх бөгөөд өнгөрсөн 4 сард Хятадын Наньжин хотноо болсон Чалленжер тэмцээнээс эрхээ авсан.

Япон улсад болох тус их дуулгад өрсөлдөх шилдэг 10 багаас манай UB Garuda баг 8-т эрэмбэтэй байгаа бөгөөд  дэлхийн 3 удаагийн аварга өнгөрсөн жилийн их дуулгын аварга Сербийн алдарт Novi Sad, Словений алдарт Ljubljana, Piran, Сербийн Zemun, Liman, Польшийн Krakow, ОХУ St Peterburg, Австралийн Auckland, Тайваны Hsinchu багууд өрсөлдөх юм. Энэхүү их дуулгын шагналын сан 30,000 доллар бөгөөд түрүүлсэн бөг ирэх 10 сард Хятадын Бээжин хотноо болох World Tour Final өрсөлдөх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?