АВАРГА АРСЛАНГУУД МАНЛАЙЛСАН НААДАМД АЙМГИЙН ЦОЛТНУУД ТҮРҮҮ БУЛААЛДЛАА

2017-07-25  

Нүүрэнтэйн хөндийд бороо зүсэрч, үүлэн чөлөөгөөр наран авхай мишээж Багануур дүүргийн баяр  наадам   нижгэр сайхан боллоо. Наадмын зохион байгуулалт, нээлт ч наадамчдын сэтгэлд  нийцсэн тэдний сэтгэл хөдлөл, нүүрний баясгалангаас илхэн харагдаж байв.

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд Багануур дүүрэгт хүрэлцэн иржээ. Барилдаанд барилдахаар 400 орчим бөхчүүд бүртгүүлсэн ч баяр наадмын тухай хуулийн дагуу зарим бөхчүүдийг хасч 256 бөх зодоглосон.

Бөхийн барилдааны хоёрын даваанд  л үзэгчдийг суудлаас өндөлзүүлсэн олон барилдаан гарсан. Увс аймгийн начин Л.Энхсаруул улсын заан Б.Соронзонболдыг баруун хавирч давснаар бөхийн барилдааны эхний шуугианыг тарьсан. Үүний дараахан улсын шилдэг начин Ч.Ганзориг  Төв аймгийн  харьяат аймгийн заан  Г.Өсөхбаярт өвдөглөсөн бол А.Алтанхуяг начин Хэнтийн аймгийн харцага Д.Аззаяаг давуулж гуядсан ч урьтаж газардсан. Энэ даваанд аймгийн шилдэг цолтнууд хоорондоо таарсан бөх сонирхогчдын анхаарлыг их татаж байсан юм. Аймгийн шилдэг арслан Ш.Пүрэвгарьд Ховдын Н.Батсайхан арсланд тахим өгсөн бол Говь-Алтай аймгийн арслан Д.Буянт Булганы аймгийн заан Б.Түмэндэмбэрэлийг суйлаад  даваагаа ахиулсан.

Барилдааны гурвын даваанд нэг ч сумын цолтой бөх боссонгүй.   Зүүний манлай  Ч.Санжаадамба аварга улсын  өсөх идэр начин Ж.Отгонбаярыг амлаж давсан бол Улсын арслан Р.Пүрэвдагва улсын начин Д.Цогзолдоржийг амлаж хүч үзсэн ч тушлагатай начны даацтай хавираанд өртөж өвдөглөсөн. Энэ даваанд улсын заан Б.Пүрэвсайхан Хэнтийн аймгийн начин Т.Дэчинжүрмэдийг амлаж хонгодоод давсан бол өсөх идэр начин начин Э.Энхбат Төв аймгийн харьяат нэмэх начин М.Тэгшбаярыг амлаад суйлж дайраад туг тойрсон юм.  Мөн  аймгийн арслан Б.Суманчулуун Булганы аймгийн заан Э.Энх-амгаланг  амлаж барилдаанд дархан тахимддагаараа хэвтүүлсэн.  Гурвын давааны төгсгөлд   Говь-Алтай аймгийн харьяат аймгийн Ч.Эрдэнэсайхан Хэнтий аймгийн харцага Д.Аззаяа нар тунаж хүч шавхсан барилдаан хийж Д.Аззаяа шахааны барьцнаас мэхээ даалгаж оноолтын даваанд босох эрх авсан. 

Оноолтын даваанд Ч.Санжаадамба аварга аймгийн начин Л.Энхсаруул өвдөглүүлсэн бол улсын заан М.Өсөхбаяр Арханагай аймгийн начин Б.Энх-Амгаланг дутуу  давуулж гуядаад унасан. Мөн улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн харцага Д.Аззаяад боломж олголгүй зүүн хонгодоод туг тойрсон бол улсын харцага Н.Батзаяа аймгийн начин Ц.Ганбатыг өмссөн ч сунгаж татуулаад элэг бүсээ тайлсан юм. Энэ даваанд Ч.Цогбаяр Ч.Хөхчирэнгэр, Б.Батжаргал Д.Анар нарын начингууд хоорондоо нугарч Ч.Цогбаяр, Д.Анар нар даваа авсан. Мөн Хөвсгөлийн улсын начин А.Батмөнх Ховдын аймгийн арслан Н.Батсайхантай хүнд барилдаан хийж  туг тойрсон.

Тавын даваа буюу начны даваанд улсын заан Б.Пүрэвсайхан Архангайн аймгийн начин Б.Энх-Амгаланд хонгодож цацуулаад унасан бол өсөх идэр начин Э.Энхбат Төв аймгийн харьяат аймгийн заан Г.Өсөхбаярын хутгаанд тэссэнгүй. Энэ даваанд залуу начин Д.Анар аймгийн начин Ц.Ганбаттай тунаж барилдаад хөмрүүлж унасан ч тахимаа өгсөнгүй. Цэцийн шийдвэрээр дахиж барилдахад мөн л улсын начин илүүрхсэн. Ц.Ганбат өвдөг шороодоод их л харуусч байгаа харагдсан.

Зургаан даваанд Ч.Санжаадамба аварга нутгийн начин Б.Амарзаяг амаж барилдаад төдийлөн эсэргүүцэлгүй мордуулаад өвдөг шороодсон бол улсын заан Б.Батмөнх нутгийн Г.Өсөхбаярыг амлаад элэг бүсээ тайлсан. Энэ даваанд  нэмэх начин Т.Аззаяа аймгийн начин Б.Энх-Амгалантай барилдаж баруун золгооноос мөргөж дайраад харцага цолны болзол хангасан.

Их шөвгийн барилдаанд Н.Батсуурь арслан нутгийн дүү Т.Аззаяагийн зайлаанд өвдөглөсөн бол Б.Амарзаяа начин аймгийн заан Г.Өсөхбаяраас барьц сонгоод шигшээд өргөсөн ч өөрөө сөхөрчих нь тэр.

Түрүү үзүүрийн  барилдаан ч удаан үргэлжилсэнгүй. Аймгийн заан Г.Өсөхбаяр бариа зөрүүн дээр шийдсэн мэхээ даалгаж    аймгийн арслан цол хүртэж “гүн галуутайн” нутгийн олныг баярлуулсан.      

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nymdorj:yuu n ch vnemshiltei bichdegiin 2017-07-25
Х:Тийм үү 2017-07-25
ха ха ха:Наадам гэж дээ. Ийм жүжиг үзчээд наадам сайхан боллоо гээд байгаан. Шаал инээдтэй 2017-07-25
Хи хи :Жүжиг жүжиг 2017-07-25
Өндөр Г:Төрийн наадмын босго өндөрдөө хэн хэний санаанд хүрхэвдээ сайхөөн 2017-07-25
davka:boh ch bur balai bolood l bna daa. ulsiin tsoltonguud ni unah gej yadarchih umaa. 2017-07-25
danzan:turuuldeg zaluu ooroo 3 dawah heregtei 2017-07-25
Бох сонирхогч:Эмгэнэлт инээдмийн жүжгийн төрөл мөн үү? 2017-07-26
Бөх сонирхогч :Аврага арслангуудаасаа эхлээд улсын цолтой том бөхчүүд худлаа барилдаж бууж өгөөд хийморь лундаагүй болж дээ. хөөрхийс. Жижиг наадамд очиж барилдахгүй байж бодлоггүй юм байх даа. Хүний шуналаа гэж.. Энэ зуны наадмыг хар л даа. Аймгийн цолтой ам бөхөө дийлэхгүй хэдэн цаг ноцолдож мах болчихоод доор нь ойчиж байхав дээ. Хийморь лундаатай байсан бол гарц зөрөөд л өнгөрнө ш тээ. Ийм л байна. 2017-07-26
Бөх сонирхогч:Аврага арслангуудаасаа эхлээд улсын цолтой том бөхчүүд худлаа барилдаж бууж өгөөд хийморь лундаагүй болж дээ. хөөрхийс. Жижиг наадамд очиж барилдахгүй байж бодлоггүй юм байх даа. Хүний шуналаа гэж.. Энэ зуны наадмыг хар л даа. Аймгийн цолтой ам бөхөө дийлэхгүй хэдэн цаг ноцолдож мах болчихоод доор нь ойчиж байхав дээ. Хийморь лундаатай байсан бол гарц зөрөөд л өнгөрнө ш тээ. Ийм л байна. 2017-07-26
бөхчин:Үзүүрлэдэг Т.Аззаяа харин дундуур нь ёндоо нь гүйсэн дээ. Азтай байна шүү залуу бөх. Цолоо ахиулан байгаа. 2017-07-26
баярт:1 муу дүүргийн наадамд түрүүлж чаддаггүй аварга байгаад яадаг юм бэ,ийм хийморьгүйдээ наадмаар гоншигоноод явж бхдаа таарсан муу Санжаа-гомбо оо 2017-07-26
Ццц:Хүүхдэд яриад байна уу. Ингэж бичихгүй ээ 2017-07-26
Эрдэнэ:Дэглэлттэй бүжиг болсон юм бишүү 2017-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?