ГЕОРГИЙ ГОГШЕЛИЗЕ ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛИА ГАРДЛАА

2017-07-25  

Чөлөөт бөхийн ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хошой хүрэл медальт, Гүржийн бөх Георгий Гогшелизегийн Бээжингийн олимпийн мөнгөн медалийг нийслэл Тбилисид гардуулан өглөө. Ёслолд олимп, дэлхийн аварга Гүржийн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Лери Хабелов, Гүржийн залуучууд, спортын яамны сайд Тариел Хечикашвили болон бусад албаны хүмүүс түүний медалийг гардуулан өгөхөд байлцав. Тэрбээр есөн жилийн өмнө Бээжингийн олимпийн наадмын 96 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Казахстаны Таймураз Тигиевт (өдгөө ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй) хагас шигшээд ялагдсан билээ. Тэгвэл түүний өрсөлдөгч нь допинг хэрэглэж медалиа хураалгахаар болсноор түүний мөнгөн медаль нь албан ёсоор иржээ. Харин Бээжинд гүрж эрд ялагдсан Кубын Мишель Батистад хүрэл медалийг нөхөж олгосон юм. Өдгөө 39 настай Гогшелизе дөрвөн жилийн дараа Лондоны олимпод хүрэл медаль хүртэж байв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?