4:2-ООР ХЯТАДЫН ШАТАРЧИН ХОШУУЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-11  

Украйны баруун хилд орших Львов хотод Дэлхийн аваргын төлөөх финалын тоглолт үргэлжилж байна. Аваргаа хамгаалж буй Хятадын шатарчин Ноу Вифан зургаан өргийн дараа тоглолтыг 4:2 оноотой хошуучилж эхэллээ. Аваргын титмийн төлөө эх орондоо тоглож буй украйны шатарчин Мария Музышук довтлох тоглолт үзүүлж байгаа ч амжилт олохгүй байна. Дэлхийн аваргын өргүүдийг их л намуухан эхэллээ гэж зохион байгуулагчид үзэж байна. Ялангуяа эхний гурван өрөг хайнаар өндөрлөсөн нь шатарчид алдаа гаргахыг, эрсдэлтэй нүүдэл хийхээс болгоомжилж байна гэж дүгнэхэд хүргэв. 6 дахь өрөгийн 38 дахь нүүдэлд Мария хожигдлоо хүлээснээр харьцаа 4:2 болов. Аваргын төлөө нийт 10 өрөг тоглох юм байна.

 

 

Э.ЦЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?