“БАВАРИА МЮНХЭН” “ЧЕЛСИ”-Г ХОЖЛОО

2017-07-26  

Энэ өдрүүдэд Сингапур улсад олон улсын хөлбөмбөгийн цомын тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө тэмцээний эхний тоглолт Сингапурын “Үндэсний цэнгэлдэх хүрээлэн”-д Английн “Челси” Германы “Бавариа Мюнхэн” багуудын хооронд явагдсан. “Челси”-ийн менежер Антонио Конте довтолгоонд Батчуа, Бога, Уиллиан нарыг гаргасан бол хагас хамгаалалтад Маркус Алонсо, Фабрегас, Нголо Канте, Мосес нарыг гаргасан байв. Тэдний эсрэг Карло Анчелотти урд шугамандаа Левандовскиг илгээсэн бол Рибери, Томас Мюллер, Хамес Родригес нарыг хагас хамгаалалтад гаргасан юм.

Тоглолт Лондоны багийн хувьд “хар дарсан зүүд” шиг л эхэлсэн. Нэгдүгээр үеийн 6 дахь минутанд Германы багаас Рафиниа алсын цохилтоос гоолдсон бол 12 дахь минутанд Франк Риберигийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Томас Мюллер чулуу болгож багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Бавириагийн гоол үүгээр ч дууссангүй тоглолтын 27 дахь минутанд Мюллер дахин нэг удаа Тибо Куртуагийн хаалгыг гоёмсог гоолоор мялаасан. Харин энэ үеийн нэмэлт цагт “Челси”-ээс Маркус Алонсо гоол оруулж багтаа бага ч гэсэн итгэл найдвар авчирсан.

Шийдвэрлэх хоёрдугаар хагаст аль хэдийн гурван гоол оруулсан Германы баг нягт хамгаалсан тоглолт үзүүлсэн. Гэсэн ч 85 дахь минутанд Батчуа гоолдож тооны харьцааг ойртуулсан. Харамсалтай нь тэдэнд дахин гоол оруулахад хангалттай цаг байсангүй. Тоглолт 3:2-оор өндөлөсөн юм. “Челси”-ийн шинэ цэрэг Алваро Моратта хоёрдугаар үед гарч дебут тоглолтондоо оролцсон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?