ТӨВ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ МОБАЙЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

2017-07-26  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл 2 дахь жилдээ Монгол улсын сонгосон 8 аймаг /Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс Хөвсгөл/, 2 дүүргийн /Сүхбаатар, Чингэлтэй/ сонгогдсон сум, хорооны өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтээр Төв аймгийн Баянчандмань сум болон Говь-Алтай аймгийн Алтай суманд төслийг өргөжүүлэн хэрэгжүүлэхээр ашиглагдах мобайл тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүн амын нийт 54000 иргэдэд  (сонгогдсон нийт 12 газрын) эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэнэ.

 

 

ЭХ СУРВАЛЖ :ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?