ЧИМЭЭГҮЙ ИРГЭДИЙН ОЛИМПООС ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-07-26  

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIII олимпийн наадам Туркийн Самсун хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог энэ удаагийн наадамд дэлхийн 114 орны 3145 тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөж байгаа юм.

Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Э.Баттүшиг, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатарын хамт гурван тамирчин оролцсоноос бүгд медаль хүртсэн. Самсуны дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Намдагдоржийн Эрхэмбаяр, 65 кг-д Дорждагвын Чинзориг нар мөнгө, 74 кг-д Ширэндэвийн Батбаатар хүрэл медаль хүртэв.  

Тэмцээний 57 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Н.Эрхэмбаяр Украины Сергей Сушевскиг 10:0-ээр, Болгарын Панаот Димитровыг 14:3-аар, Казахстаны Нурсултан Дусембиевийг 16:6-гаар тус бүр оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Кейван Ростамабадид 15:16-гаар ялагдав. 

Мөн 65 кг-д  Д.Чинзориг шөвгийн наймд Энэтхэгийн Ажаи Кумарыг 12:8-аар, хагас шигшээд Армений Аргишти Бабаяныг 10:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Хосейн Нуридашлежехэд оноогоор цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

Харин 74 кг-д Ш.Батбаатар шөвгийн наймд Казахстаны Чингисхан Алдибайевыг 7:3-аар ялж, хагас шигшээд Энэтхэгийн Вирендер Сингхт 4:6-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Максим Слапикийг 10:0-ээр ялж медалийн тавцанд зогссон. Тэрээр 12 жилийн өмнө  Австралийн Мельбурнд болсон дифлимпийн наадамд хүрэл медаль хүртэж байсан юм. Сонирхуулахад чимээгүй иргэдийн наадмаас  гавьяат тамирчин Б.Отгонбаяр “Копенгаген-1997”, “Ром-2001”-д хүрэл, Ганбат “Ром-2001”, Даваанямын Баасандорж “Софи-2013” дифлимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?