“ТУР ДЕ ФРАНС 2017” –Д ФРУМ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-07-26  

Дэлхийн хамгийн алдартай дугуйн олон өдрийн уралдаан “Тур де Франс -2017” өндөрлөлөө. 104 дэх удаагаа зохиогдсон энэ жилийн уралдаанд 22 багийн 198 тамирчин 21 гараанд 3540 км замыг Герман, Бельги, Люксембург, Францын нутгаар дамнан уралдаж, Парист барианд орсон.

Хэдийгээр нэг ч гараанд түрүүлээгүй ч тогтвортой амжилт, тооцоо, тактикаар Их Британийн дугуйчин Крис Фрум нийлбэр дүнгээр тэргүүлэв. Сүүлийн 5 жилд 4 удаа, үүнээс сүүлийн гурван жил дараалан “Тур де Франс”-д түрүүлсэн Фрум ийнхүү дэлхийн хамгийн алдартай дугуйчдын эгнээнд зүй ёсоор багтаж эхэллээ.

104 жилийн түүхтэй “Тур де Франс”-д 5 удаа түрүүлсэн ердөө 4-хөн дугуйчин байдаг бөгөөд тэдний амжилттай Фрум зэрэгцэхэд ойртож ирлээ. Кенид төрж, ӨАБНУ-д өссөн дугуйчин 2008 онд Английн иргэншилтэй болсон. Улмаар Фрум 2012, 2016 оны Олимпийн наадмуудаас хошой хүрэл медаль зүүж байсан юм. “Тур де Франс” уралдааны дэд байрт Колумбийн Ригоберто Уран, гуравдугаарт Францын Ромайн Вардэйт нар шалгарсан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?