ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НОЁН И.К.АЗИЗОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-07-26  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нь 2017 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар Ассемблейн үеэр ОХУ-ын Эрүүл мэндийн сайд хатагтай Вероника Скворцоватай уулзаж, 2 улсын Засгийн газар хооронд анагаах ухаан, эрүүлийг хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэхэд уг хүсэлтийг хатагтай В.Скворцова халуун дотноор хүлээн авч, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг үе шаттай авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Элчин сайд И.К.Азизов нь Оросын холбооны улсын Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ оны 11 дүгээр сард болох ОХУ-ын Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулагдах сүрьеэ өвчний талаар тулгамдаж буй асуудлыг зөвлөлдөх Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар Олон Улсын бага хуралд оролцох урилгыг дамжуулж, ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урьлаа.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Москва болон Санкт-Петербург хотуудад энэ оны 10,11,12 дугаар сард нийт 30 эх барих, нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг 3 баг болгон онол, дадлага хосолсон сургалтад хамруулахаар болсныг мэдэгдээд үе үеийн Монгол улсын Эрүүл мэндийн сайд нар хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр өөрсдийн тодорхой чилэлийг барьж ажиллаж байсан ч мэргэжлийн сайд, эмч хүн эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр илүү анхаарч ажиллаж байгаад талархлаа.

Уг уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ Монгол, ОХУ олон жилийн найрамдалт хамтын ажиллагааны баялаг түүхтэй, сайн хөршийн харилцаатай улсууд энэ цаашдын харилцаагаа бэхжүүлж, Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийг бэхжүүлэх, хил орчмын халдварын хяналт, зоонозын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ уламжиллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?