НОВАК ЖОКОВИЧ 18 САРЫН ТУРШ ТАЛБАЙД ГАРАХГҮЙ

2017-07-27  

Талбайн теннисний чансааг тэргүүлэгч Сербийн тамирчин Новак Жоковчич “Уимлодон”-ы цомын тэмцээний хагас шигшээ тоглолтын үеэр тохойндоо бэртэл авч тэмцээнийг орхисон. Тэгвэл өнөөдөр шинжилгээний хариу албан ёсоор гарч 18 сарын турш талбайд гарах боломжгүй болжээ. Ингэснээр Жокович ирэх сарын 28-нд эхлэх талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “US Open”-ыг өнжихөөр болж байна.

Тэрээр энэ тэмцээний цомыг 2011, 2015 онуудад өргөж байсан. Ийнхүү Серб теннисчиний 51 их дууллагад дараалж оролцсон амжилт энэ хүрээд зогсож байна. Новак Жокович “Уимлодон”-ы цомын тэмцээний өмнө Англид Эгоны олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлж тамирчны замналынхаа 68 дахь цомыг хүртээд байсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?