ОЛОН УЛСЫН ШАТРЫН ИХ МАСТЕР А.ЭНХТУУЛ ШАТАР СОНИРХОГЧИДТОЙ НҮДЭЭ БООГООД ЦЭЭЖЭЭР ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

2017-07-27  

Гэрэлт гудамжаас зохион байгуулж байгаа Brainstorming Night арга хэмжээ 2017 оны 7-р сарын 28-ны баасан гарагт 20:00 цагт болно. Гэрэлт гудамжинд шатар, даам, даалуу, хөзөр зэрэг тоглоомуудаа авчран арга хэмжээнд ирсэн залуустай хамтран тоглох, сурах боломжтой.

Brainstorming Night арга хэмжээнд 21:30 цагаас Олон улсын шатрын их мастер А. Энхтуул 45-р сургуулийн урд хэсэгт шатрын үзүүлбэр тоглолт хийнэ.

Шатраа харахгүйгээр, цээжээр зэрэг тоглох нь хамгийн хүнд хэлбэрийн тоглолт юм. Шатраа харж байгаад зэрэг тоглохоос хэд дахин хүнд гэж хэлж болно. Өрсөлдөгч нарынхаа нүүсэн бүх нүүдлийг, тухай бүрт өрнөж байгаа олон байрлалын хамт толгой дотроо тогтоон, цээжээр тоглоно гэсэн үг. 

Гэрэлт гудамжинд энэ 5 дахь өдрийн үдэш болох "Brainstorming night" арга хэмжээнд миний бие нүдээ боож байгаад шатраа харахгүйгээр, цээжээр зэрэг тоглолт хийхээр боллоо. Өнгөрсөн оны 8 сард 100 гаруй хүнтэй энгийн зэрэг тоглолт хийж байсан билээ. Энэ удаагийнх бол маш сонирхолтой бөгөөд хамгийн хүнд төрлийн тоглолтонд тооцогддог юм. Хэрхэн шатар харахгүйгээр цээжээр олон өргийг тогтоож зэрэг тоглохыг та бүхэн ирж сонирхоорой.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?