МАНАЙ ЗАЛУУЧУУД СКАНДИНАВЫН ХОЙГИЙГ ЗОРИВ

2017-07-27  

Чөлөөт бөхийн 2017 оны залууучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн:

50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс),

60 кг-д Ц.Цогбадрах (Алдар),

66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс),

84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод),

125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга),

эмэгтэйчүүдийн:

44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх),

48 кг-д Б.Чимгээ (Хангарьд),

55 кг-д Б.Болортуяа (Женко),

59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар),

63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс),

67 кг-д Э.Даваанасан (Алдар),

72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?