“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-07-27  

Монгол Улсын Засгийн газраас хепатитийн вирүсийн халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, хепатитийн С вирүсийн шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

  Энэ хөтөлбөрт иргэдийг хепатитийн В, С вирүсийнхалдварын илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай,хүртээмжтэй хүргэхэд төрхувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, вирүст хепатитийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, хепатитийн В, С вирүсийнхалдвараас сэргийлэх,эрсдэлт зан үйлийг өөрчлөх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөхзэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн.

 

 

 

Өнөөгийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буйхепатитийн В, С вирүсийнилрүүлэг шинжилгээнднийт хамрагдвал зохих 40-65 насныхүн амын 40 орчим хувь буюу 230 гаруй мянган иргэнийг хамруулаад байна.

Эрүүл мэндийн яам Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага болон хамтран ажилласан аж, ахуйн нэгж, байгууллагуудад талархал илэрхийллээ.  

Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн эрүүл  мэндийн газрын харьяа Сүхбаатар дүүргийн эрүүл  мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Найлайх дүүргийн Ачлал-налайх ӨЭМТ, СБД-ийн Энэр-ази ӨЭМТ, өөрийн байгууллагын ажилчдын эрүүл  мэндийн асуудалд анхаарал хандуулан, тэднийг идэвхтэй оролцуулсан ТЭЦ-4, Говь ХХК-д Эрүүл мэндийн сайд талархал гардууллаа.  

Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, өвчлөл,эндэгдлийг бууруулахад өвчлөл, эндэгдлийг эрс бууруулахад хүчин чармайлт гарган хамтран ажиллаж буй иргэн,эрүүл мэндийн болон бусад салбарын хамт олонд талархал илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НЭМГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?