БОРИС БУДАЕВЫН НЭРЭМЖИТ ОУТ-ЭЭС ТАВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-07-28  

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод боллоо. Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын Буриад, Забайкаль, Якут, Тува, Дагестан, Кабардино-Балкар,  Ставрополь, Кемерово, Красноярск, Хакас, Эрхүү, Нобисибирскийн 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Манай улсаас ОУХМ Ц.Гантөгс, Г.Амархүү нарын удирдлага дор 20 гаруй тамирчин зодоглосноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Батчулууны Баасанням, 66 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин Төмөр-Очирын Тулга, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 74 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин Занданбудын Сумъяабазар, 96 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Чинбатын Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ. Өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Лхагвагэрэл, энэ жилийн залуучуудын улсын аварга Ч.Алтангэрэл нар Будаевын нэрэмжит тэмцээний хошой медальтан болсон бол Б.Баасанням анхны медалиа зүүв. 
Борис Будаевын нэрэмжит тэмцээнд түүнтэй нэг жинд мөр зэрэгцэн барилдаж явсан олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Арсен Фазаев, “Барселон-1992” олимпийн наадам болон 1993 оны дэлхийн аварга БНСУ-ын Пак Жан Сун, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд болон алдарт бөх Иван Ярыгин агсны эхнэр, ОХУ-ын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина, дэлхийн аварга БНСУ-ын Ким Ик Жон тэргүүтэй зочид түүний нэрэмжит тэмцээнд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлжээ. Гавьяат тамирчин Б.Болд тэмцээний үеэр жингийн анд Будаевт МЧБХ-ны "Ялалт" одонг гардуулан өгсөн юм.
1993 оноос хойш залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тасралтгүй зохион байгуулагдсан Будаевын нэрэмжит тэмцээнд олимпийн гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Бувайсар Сайтиев, түүний дүү олимп, дэлхийн аварга Адам Сайтиев, дэлхийн аварга Махач Муртазалиев, Йоэль Ромеро (Куба), ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Такахиро Вада (Япон), ДАШТ-ий хүрэл медальт Заур Ботаев нарын шилдгүүд зодоглож байсан юм. 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Хөвгүүдийн 50 кг (8):
 1. Базар Батоболотов 2. Барас Шоймполов 3. Зориг Булдаев (бүгд ОХУ, Буриад), Аганак Ондар (Тува)
55 кг (15): 1. Андрей Гатаулин 2. Алдар Мункуев (хоёул ОХУ, Буриад) 3. Антон Якименко (ОХУ, Красноярск), Ербулан Саркытбаев (Казахстан)
60 кг (25): 1. Усман Шахгариев (ОХУ, Красноярск) 2. Батчулууны Баасанням (Монгол) 3. Казырык Сайын (Тува), Нуртилек Эрмекбаев (ОХУ, Красноярск)
66 кг (28): 1. Разамбек Жамалов (ОХУ, Дагестан) 2. Төмөр-Очирын Тулга (Монгол) 3. Рамазан Якубов (ОХУ, Красноярск), Очир Доржиев (ОХУ, Буриад)
74 кг (18): 1. Рустам Магомедов (Ставрополь) 2. Булат Цыренов (ОХУ, Буриад) 3. Занданбудын Занабазар (Монгол), Дмитрий Зайнидинов (ОХУ, Красноярск)
84 кг (5): 1. Азамат Закуев (Кабардино-Балкар) 2. Андрей Елбаскин (ОХУ, Буриад) 3. Юрий Иванов (ОХУ, Эрхүү)
96 кг (8): 1. Юрий Власко 2. Эрдэм Цыренжапов (хоёул ОХУ, Буриад) 3. Чинбатын Алтангэрэл (Монгол), Бат-Эрдэнэ (БНХАУ)
120 кг (5): 1. Магомедамин Дибиров (ОХУ, Дагестан) 2. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол) 3. Егор Зубков (ОХУ, Кемерово)

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?