ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛЫН ДАШТ ЭХЭЛЛЭЭ

2017-07-29  

Олон улсын волейболын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг элсний волейболын ДАШТ өнөөдөр эхэллээ. Австрийн Вена хотноо зохиогдож байгаа ДАШТ-д 96 шилдэг хос өрсөлдөж байна. 2017 оны Дэлхийн аваргын эхний тоглолт Бразил болон Нидерландын эрэгтэй багуудын хооронд боллоо. Энэ удаад 3 үеийн тоглолтод 20-22, 23-21,15-7 гэсэн онооны харьцаагаар Бразилын хос өрсөлдөгчөө хожиж тэмцээний эхний хожлыг авчээ. 

Эмэгтэйчүүдийн энэ өдрийн онцлох тоглолт тэмцээнийг зохион байгуулагч орон Австри болон АНУ-ын хосуудын хооронд өрнөлөө. АНУ-ын Summer Ross, Brooke Sweat нар энэ тоглолтод 21-15, 21-14 харьцаатай 2 үеийн тоглолтод хожлыг авчээ. 

АНУ-ын төлөөлөн орлцож байгаа өөр нэгэн шилдэг хос 2009 оны дэлхийн аварга Април Росс болон түүний хамтрагч Лорен Фендрик нар энэ өдөр 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт Чен Шүе, 2013 оны дэлхийн аварга Жан Ши нараас бүрдсэн БНХАУ-ын хостой учраа тааран тоглолоо. 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?