“ХҮРХРЭЭ” ҮНДЭСНИЙ ЛИГИЙН 10-Р ТОЙРГИЙН ЭХНИЙ ТОГЛОЛТ БОЛЛОО

2017-07-30  

“Хүрхрээ” нэрээр гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй үндэсний лигийн 10-р тойргийн эхний тоглолт өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн нэгдүгээр тойрогт “Гоёо Эф Си”-ыг 3:2-оор хожсон “Хоромхон” өнөөдрийн тоглолтыг 24 дэх минутад шинэ довтлогч Нишио Тацуяагийн оруулсан гоолоор тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон” эхний хагаст 0:1-ээр давамгайлсан ч үндэсний лигт анх удаагаа хүч үзэж буй “Гоёо Эф Си” шийдвэрлэх үед үр дүнг өөрсдийн талд эргүүлэв.

Залуучуудын шигшээ багийн хамтаар АШТ-ний урьдчилсан шатны тэмцээнд хүч үзээд ирсэн “Гоёо Эф Си”-ийн довтлогч П.Энхбилэг хоёрдугаар үеийн 63 дахь минутад чөлөөт цохилтоос тооны харьцааг тэнцүүлсэн. Тоглогч ахуйдаа хүчтэй цохилтоороо алдартай байсан Г.Даваа-Очирын залуус хожлын гоолыг мөн л чөлөөт цохилтоос оруулах хувьтай байв. Тодруулбал Япон легионер Сасэ Тацуяа 81 дэх минутад өөрийн нэр дээр улирлын анхны гоолоо бичүүлж, баг нь гурван оноо авлаа.

 

Эх сурвалж : МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?