ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН АНХ УДААГАА ДЭЛХИЙН ЦОМД ӨРСӨЛДӨНӨ

2017-08-01  

Шатрын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 2-28-ны өдрүүдэд Гүрж Улсын Тбилис хотноо болно. Энэхүү тэмцээнд тив, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд чансааны үзүүлэлтээр тэргүүлсэн шилдэг 128 шатарчин оролцдог юм. 

Манай улсаас их мастер Ц.Батчулуун эрэгтэй тамирчдаас анх удаагаа оролцох юм. Тэрбээр тус тэмцээний эрхийг өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-ын Чэнду хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзлэж авсан юм.

Өмнө нь дэлхийн цомын тэмцээнд эмэгтэй тамирчдаас их мастер Б.Мөнгөнтуул анх удаагаа өрсөлдөж байжээ. Ийнхүү манай улсын их мастер Ц.Батчулуун дэлхийн шилдгүүд болох Магнус Карлсен, Сергей Кряакин нартай өрсөлдөхөөр боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?