СПОРТЫН МАСТЕР Э.БЯМБАСҮРЭН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2017-08-01  

Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт боллоо. Тэмцээнд нийслэл дүүргийн спорт хороо, хөдөө орон нутгийн 40 гаруй байгууллагын 110 тамирчин оролцож хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн элит төрөлд “Орчлон” клубийн тамирчин спортын мастер Э.Бямбасүрэн түрүүлсэн бол Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин спортын мастер Ч.Гансүх дэд байрт орж, хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны Х.Одгэрэл зүүсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд “Хангарьд” клубийн тамирчин спортын мастер С.Санчирмаа алтан медаль хүртэж “Ривер” клубийн Э.Сүрэнням, “100 билиг” дунд сургуулийн Д.Уянга нар медальт байранд шалгарчээ. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Жакартад зохиогдох Азийн зуны спортын наадамд эх орноо төлөөлж оролцоно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?