БҮСИЙН НААДМУУДЫН БӨХИЙН БАРИЛДААНЫ МЭДЭЭ

2017-08-01  

Засгийн газрын тогтоолтоор хийгддэг бүсийн даншиг наадмууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа.

Баруун бүсийн даншиг наадам Увс аймгийн Өндөрхангай суманд болсон юм. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Ч.Чулуунбаатар, Н.Батзаяа нараар манлайлуусан 128 бөх зодолсноос Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байна.

Төвийн бүсийн даншиг наадам нийслэлийн Багануур дүүрэгт зохиогдсон. Баяр наадмын бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан А.Хосбаяр түрүүлж, Ховь аймгийн харьяат аймгийн харцага Анхжаргал үзүүрлэсэн юм.

Зүүн бүсийн даншиг наадам Сүхбаатар аймагт зохиогдож хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын начин Б.Батжаргал түрүүлж Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн байна. Их шөвөгт Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Онгон сумын харьяат аймгийн харцага Өсөхбаяр нар шалгарсан.

Говийн бүсийн даншиг Дундговь аймагт зохиогдож хүчит бөхийн барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн харьяат улсын гарди Ш.Жаргалсайхан үзүүрлэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?