Н.НАСАНБУЯН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-НЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-08-02  

Н.Насанбуян залуучуудын ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Финландын Тампере хотод болж байгаа залуучуудын ДАШТн-ий эхний өдрийн медалийн төлөөх барилдаан болж, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ний мөнгө, залуучуудын Азийн АШТ-ний алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян хүрэл медаль хүртлээ. Насанбуянгийн жинд 15 бөх барилдснаас эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноогоор хожигдож явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч улмаар даралтаар цэвэр ялсан.

Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын АШТ-ний хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм. Мөн энэ өдөр 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах зодоглож тэгшитгэлд Казахстаны Аслан Кунишбековыг 3:2-оор, хоёрдугаар тойргийн барилдаанд Киргизстаны Эрназар Акматалиевийг 12:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд Энэтхэгийн Равиндер Равиндерт 2:2-оор буюу сүүлийн оноогоор ялагдаж жиндээ наймдугаар байр эзлэсэн.

Өнөөдөр буюу ДАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?