МОНГОЛЫН ЛЕГИОНЕР ТАМИРЧИД ЖУДОГИЙН ДАШТ-НД ХҮЧ СОРИНО

2017-08-02  

Сар хүрэхгүй хугацааны дараа Унгарын Будапешт хотод бөхийн жудо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Жудо бөхийн хөгжлөөрөө Дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Азербайжаны жудо бөхийн холбооноос энэ оны ДАШТ-нд оролцох багаа зарлалаа. Азербайжаны жудогийн эрэгтэйчүүдийн баг хүчтэй ч эмэгтэй тамирчид төдийлөн амжилт үзүүлж байгаагүй. Тэрч утгаараа Токиогийн олимпийн мөчлөгт легионер тамирчдыг өөрийн орны нэр дээр барилдуулж байгаа.

Энэ удаагийн тэмцээнд 2016 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга Эрдэнэбатын Базаррагчаа 48 кг-ын жинд Азербайжаны нэрийн өмнөөс анх удаагаа ДАШТ-нд хүч үзэх бол залуу тамирчин Пүрэвсүрэнгийн Буянхишиг 52 кг-ийн жинд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Мөн олон улсын хэмжээний мастер Б.Ичинхорлоо энэ жинд ДАШТ-нд оролцно. ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 60 кг-д Риогийн олимпийн наадамд тавдугаар байрт шалгарсан Орхон Сафаров эх орноо төлөөлж Будаштын татамид хүч үзэх бол 66 кг-ын жинд Нихат Шихалазада, 73 кг-ын жинд Риогийн олимпийн дэд аварга Рустам Оружов залуу тамирчин Хедеровын хамт Унгарыг зорихоор болсон байна.

Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Маммадали Мехдиев, Турал Сафгулиев, -100 кг-д Элмар Гасимов, Элхан Маммадов, +100 кг-д Кокури Ушанги нар ДАШТ-нд хүч сорих юм.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?