Э.ТЭМҮҮЛЭН ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-НЭЭС МОНГОЛЫН БАГИЙН ХОЁРДОХ МЕДАЛИЙГ ХҮРТЛЭЭ

2017-08-03  

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Темпере хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёрдох өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ.

Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинтэй хүнд барилдаан хийж 6:7-гоор ялагдсан. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн юм. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсанаар дагах барилдаан гарч, Украйны Александр Рыбалког 13:2-оор ялсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тайжуны Азийн АШТ-нд ялагдаж байсан Ираны Али Хоссейныг 6:4-өөр хожсон. Энэ нь түүний залуучуудын ДАШТ-нээс хүртсэн Монголын тамирчдын 26 дахь хүрэл медаль болж байна. Ийнхүү “Хасу Мегастарс” клубийн хоёр тамирчин залуучуудын ДАШТ-ний медалийн тавцанд зогслоо.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?