Английн прьемер лигийн 2015-2016 оны аварга “Лестер сити” клуб Манчестер сити”-ийн довтлогч Келечи Ихеначог 25 сая фаундаар худалдаж авлаа. Энэ талаар Манчестерын багийн менежер Пеп Гуарделио ESPN телевизэд өгсөн ярилцлагадаа “Келечи залуу тамирчин тул талбайд гарч өөрийгөө нээж харуулахыг хүсч байгаа. Харамсалтай нь Ситид тийм боломж одоогоор байхгүй. Иймээс Келечи шинэ клуб хайж өөрийнхөө ирээдүйг бодсон” гэж ярьсан байна.
Ингэснээр Ихеначо Нигерийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр тодорч байна. Өмнө нь энэ амжилтыг Одион Игало өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын “Чанчуан Ятай” багт 20 фаундаар зарагдсан амжилтаар эзэмшиж байсан юм. Келечи Ихеначо “Манчестер сити”-ийн төлөө 71 тоглолтод оролцож 26 гоол оруулж байсан юм. Ийнхүү “Лестер сити”-д Уирфред Индид, Ахмед Муса, Ихеначо гэсэн гурван Негери тоглогч нэгдэж байна.