АТЛЕТИКО МАДРИД "АУДИО КАП"-ЫН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ

2017-08-03  

Тэмцээний цомын төлөө Испаний “Атлетико мадрид” болон Английн “Ливерпүүл” багууд учраа таарсан юм. Тоглолтын эхний гоолыг Испаний багаас Кейди Берри 33 дахь минутанд оруулснаар нэгдүгээр үе өндөрлөсөн.

Хоёрдугаар үед Атлетико нягт хамгаалсан тоглолт хийж байсан тул Юрген Клопп довтолгоонд Роберто Фирмино болон Дивок Ориги нарыг оруулж ирсэн. Энэ солилцоо 83 дахь минутанд үр дүнгээ өгч Габи торгуулын талбайд Ориги дээр алдаа гаргасан. Торгуулийн цохилтыг Фирмино гоол болгож тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн.

11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Ливерпүүлийн ахлагч Жордан Хендорсоны цохилтыг Мигел Анхел Мояа хааж багтаа цом авчирсан юм. Атлетикогоос шийдвэрлэх цохилтыг Флиппе Луис амжилттай болгосон. Ливерпүүлийн хувьд энэ удаагийн тоглолтод Даниэл Старриж, Коутино, Мане нарын шилдэгүүдийг амраасан юм. Өнгөрсөн сард “Азийн цом”-ын аваргад түрүүлсэн тэд Дублинд “Атлетик Билбао”-той тулаад прьемер лигийн шинэ улирлын эхний тоглолтоо Уатфордтой хийнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?