Бразилын шигшээ баг болон “Барселона” клубийн шилдэг тамирчин Неймар Францийн “Парис сейн Жермейн” клубийн таван жилийн 400 сая фаундын цалинтай гэрээний саналыг хүлээж авсан байна. 25 настай шилдэг тамирчин Неймар татвараас гадна жилийн 40.3 сая фаундын цалинг, долоо хоногт 775 мянган фаундын цалин авах юм.
“Парис сейн Жермейн” клуб Неймарын төлөө 198 мянган фаундыг төлсөн байна. Өнгөрсөн Лхагва гарагт олон улсын бэлтгэлийн цугларалтын үеэр Немарын аав болон түүний биет төлөөлөгч “Барселона” клубийн менежер Ернесто Уалведод Неймар Испаний багийг орхих хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн байна. Неймар сүүлийн гурван улиралд Испаний багийн төлөө 105 гоол оруулж лигийн аваргад хоёр удаа, Аваргуудын лигид нэг удаа, Копа дел Рэед гурван удаа түрүүлж байсан юм.