ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-08-03  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч  Др.Сергей Диордицаг хүлээн авч уузлаа. Уулзалтын эхэнд Сайд хэлэхдээ юуны өмнө  Др.Сергей Диордица танд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч бөгөөд Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэнд баяр хүргээд, цаашид олон ажлууд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ Монгол Улсын Засгийн газартай маш ойр, дэмжиж хамтран ажилладагт талархалтай байдаг. Таны томилогдон ирж буй цаг үед Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын Хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийн баримт бичиг (2017-2021)-ийг байгуулах, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулах, Бүсийн захирал Др.Шин Ян-сугийн Монгол Улсад ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, цаашилбал Бүсийн 68 дугаар чуулгандаа бэлтгэх чухал ажлууд хийгдэж байна. Эдгээр ажлуудад  ач холбогдол өгч, биднийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн уулзалтад яамны газар, хэлтсийн дарга нар оролцож шинээр томилогдон ирсэн төлөөлөгчидтэй танилцан цаашидын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Эх сурвалж : ЭМЯ

                                                                                                                                                          

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?