Б.БОЛОР-ЭРДЭНЭ МОНГОЛЫН БАГИЙН ГУРАВДАХ ХҮРЭЛ МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

2017-08-04  

Финландын Тамперед зохиогдож буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д зодоглосон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Бат-Оршихын Болор-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо залуучуудын Азийн АШТ-ний хүрэл медальт Узбекистаны Нодира Сабироваг 12:2, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялсан. Хагас шигшээд өсвөр үе, залуучуудын Дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын Камерон Жайлен Геринтэй хийж 12:2 цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон. Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ээс 27 дахь хүрэл медаль болж байна. Энэ жинд ОУХМ Э.Даваачимэг 2012 онд Тайландын Паттая хотод болсон тэмцээнд алтан медаль хүртэж, дараа жил нь Софид хүрэл медаль зүүсж байсан.

Өнөөдөр ДАШТ-ний дөрөвдөх өдөр эмэгтэйчүүдийн 55кг-д Б.Болортуяа, 63кг-д Э.Дэлгэрма, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар барилдана.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?