ВЛАДИМР КЛИЧКО ЗОДОГ ТАЙЛЛАА

2017-08-04  

Мэргэжлийн боксийн хүнд жингийн Дэлхийн аварга Украйны нэр тамирчин Владимр Кличко их спортоос зодог тайллаа. Өнөө жил 41 настай Кличко мэргэжлийн боксийн рингенд 64 удаа ялалт байгуулж таван удаа хожигдож байсан юм.

Тэрээр хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Энтони Иошуатай 11 үеийн турш тулалдаж хүн цохилтоор хожигдсон. Кличко арваннэгдүгээр сард аваргын бүсний төлөө Иошиутай хариу тулааныг Лас Вегаст хийхээр төлөвлөөд байсан юм.

Хоёр удаагийн дэлхийн аварга тэрээр 2006-2015 оны хооронд нэ гч удаа ялагдаж байгаагүй юм. Украйн боксчин 2015 оны арваннэгдүгээр сард Амеркийн шилдэг тулаанч Брайтон Тайсон Фюрид хожигдож байсан. Кличко 1996 оны Аталнтагийн олимпийн наадмын боксын хүнд жинд алтан медаль хүртээд мэргэжлийн боксд хөл тавьж байсан. Тэрээр мэргэжлийн боксын замналаа 24 хожилтойгоор эхлүүлж 1998 онд Амеркийн тулаанч Росс Пауриттитай 1998 онд Украйнд тулалдахдаа хожигдож байжээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?