ЭВЭРТОН” КЛУБ ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА

2017-08-04  

Аваргуудын лигийн урьдчилсан шатны хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Английн “Эвертон” клуб Словакийн “Розенберг” багийн талбайд зочилж тоглолоо. Эхний тоглолтод 1:0-ээр хожоо байсан тэд тэнцсэн тохиолдолд л дараагийн шатанд шалгарах нөхцөлтэй байсан юм. Тэдний довтолгоонд Уэн Рүүни, Рамирэз нар гасан бол хагас хамгаалтад Классен, Дэвис, Шнайдерлин, Гуеэ, Лэтон Бэйнс, хамгаалалтд Эшли Уиллиамс, Кэйн, Ягелка нар гарсан байв.

Эхний үед багууд нягт хамгаалсан тоглолт үзүүлж байсан. Эвертоны хагас хамгаалагч Том Дэвис довтолгоо найруулж гоолын боломж үүсгэж байсан ч Уэн Рүүни, Майкл Кин ашиглаж чадалгүй эхний үе өндөрсөн. Хоёрдугаар үед Роналд Куман Рамирезыг суулгаж Калверт Люныг оруулж ирсэн солилцоо нүдээ олж 82 дахь минутанд гоолдож багаа хожилд хөтөлсөн. Аваргуудын урьдчилсан шатны сугалаа өнөөдөр болох бөгөөд Английн Ливерпүүл, Эвертон, Грекийн Панатонойкос, Орсын Зенит зэрэг шилдэг багууд үлдээд байгаа юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?