БӨХИЙН БАРИЛДААНЫ ЭХНИЙ ДӨРВӨН ДАВАА ӨНӨӨДӨР ЯВАГДАНА

2017-08-05  
 
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.

Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдах юм. Харин маргааш 5-9 даваа явагдана.

Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?