"УЛААНБААТАР СИТИ” ХҮСНЭГТИЙН ДЭД БАЙРАА ХАДГАЛЖ ЧАДЛАА

2017-08-05  

“Монголын Хөлбөмбөгийн Холбоо”, “Арвайн үндэс” хувьцаат компанитай хамтран зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 11-р тойргийн тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ өдөр лигийн хүснэгтийн дэд байрт бичигдэж буй Г.Дашням эзэнтэй “Улаанбаатар сити” клуб Ч.Мөнхчулуун эзэнтэй “Дэрэн”-гийн залуустай тулсан юм. 

Дэрэнгийн хувьд 14 оноотой хүснэгтийн тавдугаар бичигдэж байсан тул хожих даалгавартай талбайд гарсан. Эхний үед багууд хамгаалсан тоглолт үзүүлж хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд “Дэрэн”-ийн залуу хагас хамгаалагч Ц.Баасанжав булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг өөрийн хаалгандаа гоолдож “багаа хөөдсөн”. Гоол хийх даалгавартай нүүр тулсан Вояканы залуус хэд хэдэн довтолгоо өрнүүлсэн ч гоол оруулж чадаагүй. Харин тоглолтын 80 дахь минутанд “Улаанбаатар сити”-гийн “шинэ цэрэг” О.Мижиддорж залуу тамирчин Б.Цэрэнбаярын дамжуулалтаар гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Улмаар тоглолт энэ үр дүнгээр өндөрлөж “Улаанбаатар сити” 24 оноотой хүснэгтийн дэд байраа хадгалж чадсан бол “Дэрэн” 14 оноотой хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна. “Хүрхрээ” үндэсний дээд лигийг арваннэгэн тойргийн дараах байдлаар “Эрчим” клуб 28 оноотойгоор тэргүүлж байна.

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?