“ТАВАН ТОЛГОЙ ЦОМ-2017” ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ БОДЛОГО БОДОЛТЫН АВАРГААР М.ГҮНБАЯР ТОДОРЛОО

2017-08-07  

Шатрын спортын шилдэг мастеруудын нэг Ч.Цэцэг-Өлзий агсны нэрэмжит “Таван толгойн цом-2017” тэмцээний Шатрын бодлого бодолтын төрөл явагдаж өндөрлөлөө. Бодлого бодолтын тэмцээнд 45 тамирчин оролцсоноос Чингэлтэй дүүрэг Цэцэн нүүдэл клубийн тамирчин “Фиде мастер” М.Гүнбаяр боломжит 20 онооноос 16 оноо авч түрүүлсэн бол “Монген” сургуулийн тамирчин спортын мастер Б.Галмандах 15.5 оноогоор дэд байр эзэлсэн бол хүрэл медалийг Дорноговь аймгийн тамирчин спортын мастер Б.Ариунбүүвэй 15 оноотойгоор хүртсэн байна.

Тэмцээний шагналт байруудад Сүхбаатар аймаг, “ТЭЦ-3” компанийн тамирчин Э.Энхнар, Увс аймаг “Хан-Алтай” клубийн тамирчин 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга Ү.Үүрийнтуяа нар шалгарсан юм. Өнөөдөр тэмцээний түргэн тоглолт буюу блиц ангиллын тэмцээн явагдаж байна.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?