АНУ, ОХУ-ЫН АХ ДҮҮ ХҮЧТЭНҮҮД

2017-08-07  

Зураг түүх өгүүлнэ. 1986 онд хуучнаар ЗХУ-ын нийслэл Москвад болсон “Сайн санааны тоглолт”-ын үеэр АНУ-ын Дэйв, Марк Шульц, ОХУ-ын Аслан, Махарбек Хадарцев гээд ах дүү хүчтэнүүдийн хамтдаа татуулсан түүхэн зураг.

Зүүн гар талаас ДАШТ-д гурав түрүүлж, нэг хүрэл медаль хүртсэн ЗХУ-ын хүнд жингийн шилдэг бөх Аслан Хадарцев. Тэрбээр 1990 онд ид амжилт гаргах 29 настайдаа авто ослоор өөд болсон. Хоёр дахь нь Марк Шульц. 82 кг-ын жинд “Лос-Анжелес-1984” олимп, 1985, 1987 оны ДАШТ-д түрүүлж явсан хүчтэн юм. Удаах нь түүний төрсөн ах “Лос-Анжелес-1984” олимпийн наадмын аварга, ДАШТ-ний нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальт алдарт бөх Дэйв Шульц. Түүний хувьд 1996 онд өөрийн найз, АНУ-ын бизнесмен Жон Дюпон гэгчид буудуулж харамсалтайгаар амь үрэгдсэн. Харин сүүлийн эрхэм бол олимпийн хошой алт, нэг мөнгө, ДАШТ-ний таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт домогт Махарбек Хадарцев. Өдгөө Хойд Осетийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч албыг хашиж байгаа.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?